Хэнтий аймгийг аялал жуулчлалын бүс нутаг болгон хөгжүүлэх аяны хүрээнд дотоод, гадаадын аялагч жуулчдын нүд, сэтгэлийг баясгах үндэсний язгуур хэв шинж бүхий орон нутгынхаа давуу талд түшиглэсэн шинэлэг томоохон аялал жуулчлалын цогц хөтөлбөр нэн шаардлагатай байна.

Үүнээс улбаалан “Чингис хаан” одонт, Хөдөлмөрийн баатар, Төрийн Соёрхолт, УГЗ хөгжмийн зохиолч Б.Шарав агсны нутгийхаа театрт гэрээслэн бэлэглэсэн хүслийг гүйцээн Эзэн Чингис хааны сэдэвт цорын ганц дуурийн бүтээл болох “Чингис хаан” дуурийг чуулгынхаа бүх талын нөөц бололцоо, бусад дотоодын санхүүжилт, хандив туслалцаанд тулгуурлан шинэчлэн найруулан тавихаар энэхүү төслийг боловсрууллаа.

Их хааныхаа дуурыг өлгий нутагт нь үзээд зогсохгүй дуурь болоод Нууц товчооноо дурдагдах түүхэн бодит газар орноор аялуулах хөтөлбөр, тухайн үеийн ахуй, аж амьдралтай танилцах аялал зохион байгуулах, морьт цэргүүдийн үзүүлбэр бүхий циркийн урлагыг хөгжүүлэх зэргээр аялал жуулчлалын цогц хөтөлбөрийг үүсгэн түүчээлэх өндөр ач холбогдолтой төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа билээ.

“Хан Хэнтий” чуулгын уран бүтээлчид бид үндэсний хэмжээний энэхүү түүхэн дуурийг тавьснаараа бүс нутгынхаа сонгодог урлагын урын санд нэгэн шинэ хуудсыг нээх, хөдөө орон нутгын үзэгчдэд урлагын хаан гэгдэх дуурийн бүтээлийг нутыгнхаа тайзнаас үзэн сонирхож, боловсрон хөгжих боломж хэмээн харж байгаа билээ.

Уг төслийн зорилго нь Дэлхий дахинаа мянганы хүн хэмээн нэрлэгдсэн Их эзэн Чингис хааны аугаа их түүхийг уран бүтээлийн болоод үзвэр үйлчилгээний өндөр зэрэглэлээр олон улсын стандартад нийцүүлэн бүтээж, монгол туургатан болоод бусад улс орнуудад сурталчлах, Хэнтий аймгийг олон улсын хэмжээний аялал жуулчлалын онцлогтой бүс нутаг болгоход түлхэц үзүүлэхүйц аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг үүсгэн хөгжүүлэх явдал юм.

Мөн АЛСЫН ХА� АА 2050 У� Т ХУГАЦААНЫ ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН Э� ХЭМ 9 ЗО� ИЛГОД тусгасан “Нүүдэлчдийн соёлыг олон улсад сурталчлах үндэсний агуулга урлаг, соёлын хөтөлбөр, агуулгыг бий болгон хөгжүүлж, тогтмол зохион байгуулагддаг үйл ажиллагаа, хөтөлбөрүүдийн мэдээллийн нэгдсэн системийг бий болгон дэлхий нийтэд таниулан хэрэглэж хэвших ба үндэсний онцлогтой 4 улирлын аялал жуулчлалын хөтөлбөрүүд бий болгоно”, “Монголын үндэсний сонгодог урлаг” хэмээн дэлхийд танигдах бүтээлийг дэмжинэ” гэсэн зорилгуудыг биелүүлэх нь уг төслийн эрхэм нэгэн зорилго юм.

Уг төслийн эрхэм зорилгын хүрээнд хэд хэдэн зорилтыг дэвшүүлэн ажиллана:

  • Орон нутгийн театрын уран бүтээлчид, дуурийн мэргэжлийн уран бүтээлчид, зөвлөхүүдтэй хамтран ажилласнаар дуурийн урлагийг орон нутагт бие даан тавьдаг болгон чадавхжуулж мэргэшүүлэх;
  • Уг төслийн хүрээнд уг дуурь болон Их хаантай холбоотой Хэнтий аймаг дах дурсгалт газруудын тойрон аялал, бусад урлагийн хөтөлбөр, 13-р зууны үеийн ахуйн хэрэгсэл, зэр зэвсгийн үзэсгэлэн, бэлэг дурсгалын үзэсгэлэн худалдаа, морин циркийн үзүүлбэр зэргийг багтаасан цогц хөтөлбөрийг аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүн болгон худалдах;
  • Үүгээрээ АЛСЫН ХА� АА 2050 У� Т ХУГАЦААНЫ ХӨГЖЛИЙН БОДЛОГЫн хүрээнд үндэсний сор бүтээл /Brand/, үндэсний шинэлэг бүтээл /content/ зэргийг Монголын нүүдэл соёлын онцлогт тохируулан бүтээх үйл явцыг өрнүүлнэ.
  • Цаашдаа монгол туургатан улс орнууд болон, бусад улсуудын театруудтай хамтран уг дуурийг олон улсын соёлын харилцаанд оруулах;
  • Дотоод, гадаадын аяллын компаниудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн уг хөтөлбөрийг 4 улирлын туршид хэрэгжүүлэх;

Төслийн санхүүжилтийн эх үүсвэрийн төсөөлөл:

  • Орон нутгийн чуулгын төсөв 20%
  • Засгийн газар, Соёлын яамны дэмжлэг 60%
  • Хувийн хэвшлийн байгууллагуудын ивээн тэтгэлэг, хамтын ажиллагаа 20%

Үнэлгээ

  • Тоглолтын амжилт: Үзэгчдийн тоо, хүлээн авсан үнэлгээ, медиа орчин дахь хандалт зэргээр үр дүнг тодорхойлох;
  • Орон нутгийн уран бүтээлчдийг чадавхын өсөлтийг тодорхойлж, бие даан төслийг үргэлжлүүлэх нөөц бололцоог бий болгон ажиллана
  • Санхүүгийн тайлан: Орлого, зарлагын дэлгэрэнгүй тайлан гаргах;
  • Санал хүсэлт: Үзэгчид болон экспертүүдээс санал асуулга авч, төслийн үр дүнгийн дүгнэлт гаргах;
  • Дүгнэлтэд тулгуурлан цаашдын үйл ажиллагаа, өргөжүүлэн сайжруулах төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлнэ.

Төслийн үр дүн

  • Орон нутгийн урлаг соёлын салбарт томоохон дэвшил авчирна.
  • Орчин үеийн шаардлага хангасан шинэ уран бүтээл төрнө.
  • Хэнтий аймгийн нэрийн хуудас болохуйц соёлын аялал жуулчлалын томоохон хөтөлбөртэй болно.
  • Хэнтий аймгийг зорин ирэх гадаад дотоодын аялал жуулчдын салбарын эрэлтийг нэмэгдүүлснээр орон нутгийн төсөв болоод жижиг дунд бизнес эрхлэгчдийн ашиг орлого нэмэгдэнэ.
  • Монгол туургатан улсуудаас эхлээд бусад улс орнуудын театруудтай хамтын ажиллагааг хөгжүүлнэ.

“Чингис хаан” дуурь төсөл

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАЛ

Аливаа урлагийн бүтээл, томоохон төслүүд нь өнөө үед дан ганц урлаг соёлын байгууллагын үйл ажиллагаа бус салбар салбартаа мэргэшсэн байгууллагууд хамтран хэрэгжүүлсний үр дүнд тухайн төслийн далайц, үр нөлөөг өндөр хэмжээнд хүргэж, нийгэмд болоод бизнесийн хувьд аль аль талдаа илүү их үр дүнг авчирдаг.

Тиймээс бид уг төслийг хамтран хэрэгжүүлж ивээн тэтгэх болон хөрөнгө оруулах байгууллага, хувь хүмүүст доорх хамтран ажиллах хэлбэрүүдийг санал болгож байна.

1.Монголын болоод орон нутгийн урлаг соёлын хөгжлийг дэмжиж, монгол үндэстнийхээ онцлогийг дэлхийд таниулан сурталчлахад түлхэц болох буцалтгүй мөнгөн хандив болон бүтээгдэхүүн үйлчилгээ;

2.Төслийн үйл бүхий л үйл ажиллагаа, гол дүрийн жүжигчид зэргийг өөрийн байгууллага болон бараа бүтээгдэхүүнийхээ реклам сурталчилгаанд ашиглах;

3.Төсөлтэй холбоотой бүхий л хэвлэмэл болон видео материалууд, хувцас хэрэглэл, бэлэг дурсгалын бүтээгдэхүүнийг ашиглаж байгууллагынхаа нэр, брэнд бүтээгдэхүүн, логог монголдоо болон орон нутагтаа улмаар гадаад улс орнуудад таниулах;

4.Бартерын оролцоо. Бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хамтран ажиллах; Эдгээр хувилбаруудын аль нь ч тус тусдаа ашиг орлого, нэр хүнд, томоохон боломжуудыг хамтрагч талдаа авчрах боломжтой нь дэлхийн болон үндэсний урлагийн бизнесийн салбарт нэгэнт нотлогдоод байгаа билээ. Мөн тухайн байгууллага, хувь хүн өөрийн эрхэлдэг үйл ажиллагааны онцлогт тохируулан маркетинг, сурталчилгааны өөр хувилбарыг боловсруулж бидэнтэй хамтран ажиллах боломжтой.

“Чингис хаан” дуурь төсөл

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ

1-р шат

- Маркетингийн цогц хөтөлбөр боловсруулах;

- Үндсэн уран бүтээлчид дуурийн эх материалыг хамтран судлаж бэлтгэл ажлуудыг төлөвлөх;

- Төсвийн задаргаа, хуваарилалтын төлөвлөгөө гаргах;

2-р шат

- Орон нутгийн болон үндэсний уран бүтээлчид дунд дүрийн сонгон шалгаруулалт хийх, гэрээ байгуулах;

- Сургалт: Уран бүтээлчдэд зориулсан дуурийн урлагийн сургалт;

- Тайз болон хувцасны эскиз гарган үйлдвэрлэлийг эхлүүлэх;

- Туслах хөтөлбөрүүдийг төлөвлөж хамтран ажиллах талууд, төрийн, орон нутгийн засаг захиргаатай гэрээ хэлэлцээр хийх;

- Дуу, бүжиг, жүжиг, хөгжим ангиудын үндсэн бэлтгэл;

- Туслах хөтөлбөрүүдийн бэлтгэл ажлуудыг эхлүүлэх;

3-р шат

Сурталчилгаа, PR үйл ажиллагаа:

- Сошиал медиа компанит ажил: Facebook, Youtube, Instagram, Twitter, TikTok зэрэг платформууд дээр мэдээлэл, зураг, видео байрлуулах.

- Хэвлэл мэдээллийн сурталчилгаа: Телевиз, радио, сонин, сэтгүүлд сурталчилгаа байршуулах.

- Пресс рилиз тараах: Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлэл тараах. Э-шуудангийн маркетингийн компанит ажил

- Тасалбарын борлуулалт: Онлайнаар болон газар дээр нь тасалбар худалдах.

- Нээлтийн үйл ажиллагаа: Дуурийн эхний тоглолтын өмнө нээлтийн ёслол зохион байгуулах.

“Чингис хаан” дуурь төсөл

Дуурийн тухай

  • Төслийн нэр: ‘’ ЧИНГИС ХААН ’’ дуурь
  • Төслийг санаачлагч, зохион байгуулагч : Ардын дуу бүжгийн “Хан Хэнтий” чуулга
  • Хэрэгжүүлэгч: Ардын дуу бүжгийн “Хан Хэнтий” чуулга
  • Төслийн удирдагч: Ардын дуу бүжгийн “Хан Хэнтий” чуулгын дарга МУСТА Д.Цогт-Эрдэнэ
  • Хөгжим: “Чингис хаан” одонт, Хөдөлмөрийн баатар,Төрийн соёрхолт, УГЗ хөгжмийн зохиолч Б.Шарав
  • Цомнол: Ардын уран зохиолч, Төрийн соёрхолт яруу найрагч П.Бадарч
  • Удирдаач: УГЗ Д.Түвшинсайхан
  • Ерөнхий найруулагч: “Цагаан лавай” чуулгын дарга, найруулагч МУСТА Д. Ганболд
  • Ерөнхий зураач: МУСТА Б.Амаржаргал

“Чингис хаан” дуурь хоёр бүлэг, зургаан үзэгдлээс бүрдэх ба хоёр цаг үргэлжилдэг. Монгол аймгийн захирагч Есүхэй баатар Татаруудад хорлогдож нас барсны дараа ард иргэд нь хатан Өүлэнг таван өнчин хүүхдийнх нь хамт орхиж Тайчуудыг даган нүүж оддог. Хөмүүл, таанаар хооллож хэдий зовж зүдэрсэн ч Өүлэн эх хөвүүдээ баатар хүний ёсоор өсгөн хүмүүжүүлдэг. Таван хүү нь хэдий өлмөн зэлмүүн, ядуу зүдүү ч эр зоригтой, үнэнч шударга зантай болж өснө. Гэтэл Тайчууд эргэн ирж том хүү Тэмүүжинг олзлон авч одно.

Ирээдүйн хааныг барьсан Тайчууд найрлан суух хойгуур Тэмүүжин тэднээс оргон зайлдаг. Голын харгианд дунд амандаа зэгс зуун хэвтээ түүнийг харсан Сорхоншар “Би чамайг хэлэхгүй” гэж шивнэчихээд явж одно. Тайчуудын эрэл мухардана. Тэмүүжин Сорхоншар, түүний охин Хадаан нарын тусламжтайгаар сайтар тэнхэрч аваад ээж, дүү нарын зүг явснаар дараагийн үзэгдэл эхэлдэг.

Уг үзэгдэлд Тэмүүжиний анхны томоохон тулалдааны талаар өгүүлнэ. Эцэг Есүхэйн амьд сэрүүн байхад сүй тавьсан Дай сэцэний охин Бөртэг бэр буулган авч Мэнлиг эцэг, дүү Бэлгүтэйн хамтаар гэр рүүгээ буцах замд эрт цагт танилцсан Боорчи, Зэлмэ нартай нөхөрлөнө. Тэгтэл урьд эцэг Есүхэй Мэргэдийн Чилэдүгээс Өүлэн хатныг булаасан өсийг санаж, тус аймгийнхан цэрэглэн ирж Бөртэг булаан одно. Тэмүүжиний эцгийн эртний анд, Хэрэйдийн хаан Тоорил Ван, бага насандаа анд барилдсан Жамуха нарын хамтаар Мэргэдийг ялж хатан Бөртийгөө буцаан авна.

Гэвч салж нүүх гэснээс болж андууд эвдрэлцэнэ. Эндээс л тэдний их тэмцэл, атаа хорсол эхэлдэг. Харин энэ үеэр олон омог, аймаг Тэмүүжинд дагаар орж хаанд өргөмжлөн Чингис хэмээх алдрыг хайрласнаар дуурь төгсөнө.

“Чингис хаан” дуурь төсөл

УРАН БҮТЭЭЛЧДИЙН БАГ

“Чингис хаан” одонт, Хөдөлмөрийн баатар,ТС, УГЗ хөгжмийн зохиолч Б.Шарав

Хөгжим

Ардын уран зохиолч СГЗ, яруу найрагч П.Бадарч

Цомнол

“Цагаан лавай” чуулгын ерөнхий найруулагч Д.Ганболд

Ерөнхий найруулагч

“Чингис хаан” дуурь төсөл

Скиз

  • Скиз

Скиз

Скиз

Скиз

Скиз

Скиз

Скиз

Скиз

Скиз

Скиз

Скиз

Скиз

Скиз

Скиз

Скиз

Скиз

Скиз

Скиз

Скиз

Скиз

“Чингис хаан” дуурь төсөл

Холбоо барих

Хаяг

Монгол улс, Хэнтий аймаг, Чингис хаан хот, Хан Хэнтий чуулга

Имэйл

khankhentiichuulga@yahoo.com

Утас

+976 89007049