"ВАЛЕНТИНЫ БОЛЗОО" VIP ТОГЛОЛТОД УРЬЖ БАЙНА
Салхиар чамдаа захиа хүргүүлье Уншаарай!
Саруул үдшээр болзоонд уръя Ирээрэй!
Салшгүй сэтгэлээ чамд өгье Хүлээгээрэй!
Сэм сэмхэн хайраа илчилье Сонсоорой!
👩‍❤️‍👨Гэгээн хайрын баярын өдрийг тохиолдуулан АДБ-ийн Хан Хэнтий чуулгаас 2 дахь жилдээ "#ВАЛЕНТИНЫ_БОЛЗОО" vip тоглолтыг зохион байгуулах гэж байна.
Цаг, минутаар улиран одох өдөр хоногуудад Та ЗААВАЛ хайртдаа ЦАГ ГАРГАЖ байгаарай.
Хэзээ: 2025.02.14, 15-нд 19 цагт
Хаана: АДБ-ийн Хан Хэнтий чуулгын бага танхимд
Утас: 98116961, 91116109