АДБ-ийн Хан Хэнтий чуулга нь орон нутгийн иргэний соёлын үйл ажиллагаа эрхлэх, бүтээл туурвих, соёлын ололт, үр шимийг хүртэх нөхцлийг хангах орон нутгийн байгаль, түүх, соёлын үнэт зүйлийг сурталчлах, номын сангийн үйлчилгээ хүргэх чиг үүрэг үүрэгтэй соёлын боловсрол олгох анхан шатны байгууллага мөн соёл мэдээллийн төв юм.
Соёлын тухай хуулийн 9 дүгээр зүйл
9.1.Соёлын үйл ажиллагааг дараах чиглэлээр явуулна:
9.1.1.соёлын өвийг хамгаалахтай холбоотой үйл ажиллагаа;
9.1.2.музейн үйл ажиллагаа;
9.1.3.номын сангийн үйлчилгээтэй холбоотой үйл ажиллагаа;
9.1.4.ном, утга зохиолын бүтээл туурвих, түгээхтэй холбоотой үйл ажиллагаа;
9.1.5.хөгжмийн урлагийн бүтээл туурвих, үйлдвэрлэх, түгээхтэй холбоотой үйл ажиллагаа;
9.1.6.тайзны урлагийн бүтээл туурвих, тоглох, түгээхтэй холбоотой үйл ажиллагаа;
9.1.7.дүрслэх урлаг, гэрэл зураг, гар урлал, хэрэглээний урлагийн бүтээл туурвих, түгээхтэй холбоотой үйл ажиллагаа;
/Энэ заалтад 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
9.1.8.кино урлаг, дуу-дүрсний уран бүтээл туурвих, түгээхтэй холбоотой үйл ажиллагаа;
9.1.9.интернэт орчин, тоон технологид суурилсан соёлын агуулга, харилцаа бүхий цахим уран бүтээл туурвих, түгээхтэй холбоотой үйл ажиллагаа;
9.1.10.дизайн, архитектурын бүтээл туурвихтай холбоотой үйл ажиллагаа;
9.1.11.соёл, урлагийн арга хэмжээ, тоглолт, наадам зохион байгуулахтай холбоотой үйл ажиллагаа;
9.1.12.соёлын боловсрол олгохтой холбоотой үйл ажиллагаа;
9.1.13.соёл судлалын үйл ажиллагаа.
9.2.Соёлын өвийг хамгаалахтай холбогдсон харилцааг Соёлын өвийг хамгаалах тухай хуулиар нарийвчлан зохицуулна.
9.3.Музейн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг Музейн тухай хуулиар нарийвчлан зохицуулна
9.4.Номын сангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг Номын сангийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна
9.5.Кино урлагтай холбогдсон харилцааг Кино урлагийг дэмжих тухай хуулиар нарийвчлан зохицуулна.