Анх 1981 онд Соёлын ордны даргаар томилогдон ажиллаж байсан Лувсандамбын Нарангэрэл тухайн үед Соёлын ордонд ажиллаж буй Л.Дашням, Д.Гомбо, Д.Санжаасүрэн, ЗХУ-д боловсрол эзэмшин, дөнгөж төгсөж ирсэн найруулагч Г.Энхболд зэрэг чадварлаг хамт олонд түшиглэн мэргэжлийн урлагийн байгууллага байгуулах саналаа МАХН-ын ТХ-ны үзэл суртал эрхэлсэн нарийн бичгийн даргад танилцуулснаар МАХН-ын Төв хорооны 38 дугаар тогтоолоор Ардын Дуу Бүжгийн “Хан Хэнтий” чуулга 1983 онд байгуулагдсан түүхтэй.

40 жилийн түүхэн замналын он жилүүдэд Л.Нарангэрэл, Д.Алтанхуяг, Б.Өлзий-Орших, Б.Авирмэд, Б.Мөнхжаргал, Ц.Түвшинтөгс, Ц.Дугар, Д.Цогт-Эрдэнэ нарын дарга нар урлаг, соёлын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх арга барил,, бүтээлч хөдөлмөр, хичээнгүй зүтгэлээрээ үндэсний хэмжээнд манлайлан тэргүүлж ажилласнаар манай байгууллагаас Хөгжмийн зохиолч МУУГЗ Л.Дашням, Д.Гомбо, нэрт бүжиг дэглээч МУУГЗ Д.Санжаасүрэн, МУУГЗ Ц.Оюунбаатар, найруулагч МУУГЗ Г.Энхболд, МУУГЗ Б.Авирмэд, Ардын жүжигчин Ч.Шархүүхэн, Монгол улсын гавъяат жүжигчин Ц. Төвшинтөгс, Ц.Ичинхорлоо, Ц.Энхзул, С.Нансалмаа, Г.Хонгорзул, Н.Төмөрхуяг, Д.Баасанжав ав нарын алдар, цолтнууд болон шинэ залуу уран бүтээлчид төрөн гарч Хэнтий нутгийн төдийгүй Монгол зон олны бахархал болсон юм.

         Одоо Ардын Дуу Бүжгийн “Хан Хэнтий" чуулгын даргаар бүжиг дэглээч, МУСТА Дашдоржийн Цогт- Эрдэнэ ажиллаж байгаа бөгөөд Захиргаа аж ахуйн анги, Дуу анги, Хөгжим анги, Бүжиг анги, Драм анги, Цирк анги гэсэн бүтэц орон тоотойгоор жилдээ 100 гаруй тоглолт хийж, 30000 гаруй иргэд, хүүхэд, залуучууддаа соёл урлагаар үйлчилж Зүүн Монголын уламжлалт өв соёлоо түгээн дэлгэрүүлж, сурталчлан, уран бүтээлээ туурвиж байна. Манай чуулга 40 жилийн ойн босгон дээрээ 600 хүний суудалтай, 9 танхимтай, 78 өрөө тасалгаатай тусгай зориулалт бүхий "Театрын барилга" -даа нүүн орсон нь ажилтан, уран бүтээлчдийн ажиллах таатай нөхцөл мөн иргэд, үзэгчдэд орчин үеийн стандартад нийцсэн тайз, гэрэл техник, тухтай байр танхимаар үйлчлэх сайхан боломж бүрдээд байна.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

БИЕТ ХӨРӨНГӨ:

  • 45 хүний суудал бүхий том оврын автобус
  • 12 төрлийн ардын хөгжмийн зэмсэг
  • 6-7 төрлийн Цахилгаан хөгжмийн зэмсэг
  • Дууны тоног төхөөрөмжийн ком
  • Гэрлийн тоног төхөөрөмж
  • Утааны аппарат
  • Лед дэлгэц
  • Гадна тайз
  • Гадна үзвэрийн сандал
  • Гадна Лед дэлгэц
  • 15-20 төрлийн томоохон хэлбэрийн концертын хувцас

"Чингис хаан" дуурийн хувцас, тайз

  • "Ярьдаг мод", "Ишиг гэдэг хөөрхөн нэр", "Хортой ус" хүүхдийн жүжгийн хувцас, тайз
  • Дуу бичлэгийн студи
  • Видео студийн тоног төхөөрөмж

БИЕТ БУС ХӨРӨНГӨ:

"Чингис хаан дуурь"

-"Анхны-7" бүжиг гэх мэт болно.

         Мэргэжлийн урлагийн байгууллага Ардын дуу бүжгийн "Хан Хэнтий” чуулга нь соёл урлагийн ууган байгууллагын хувьд үндэс суурь сайтай, мэргэжлийн уран бүтээлчидтэй байсан учир гадаад дотоодын олон арван тэмцээн уралдаан, фестивальд оролцож байна. Энэ утгаараа цаашид Хан Хэнтий чуулгын дарга Д.Цогт- Эрдэнэ үндэсний түүх, өв соёлын онцлогийг агуулсан, мэдлэг, мэдээлэлд суурилсан бүтээлч соёлын шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, гадаад харилцаагаа хөгжүүлэн тэлэхээр томоохон зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

         Мандан бадрахын ерөөлтэй АДБ-ийн "Хан Хэнтий" чуулга, Зүүн Монголын уламжлалт өв соёл дэлхий дахинаа түгэн дэлгэрэх болтугай.