*Тал нутгийн ая дуу", "Хан Хэнтий нутгийн дуулал", Цаст Алтайн дуулал", "Зуун дамжсан уянга", "Цэцэн билэгт ардын аялгуу", " Талын Монгол", "Цэцэн Ханы дуулал", "Бурхан Халдуны дуулал", "Түүхэн Тоонто" зэрэг бүрэн хэмжээний концерт 40 гаруй, "Их хувь заяа" дуулалт жүжиг, "Ононд хатаагдсан илд" ардын бүжгэн жүжиг, "Насны харгуй" дуу бүжгийн цомнол, "Хөх тэнгэр" театрчилсан концерт, "Цөвүүн цагийн хяруу" мюзикл, "Учиртай 4 толгой" рок мюзикл, "Учиртай 3 толгой" үндэсний дуурь, "Муурын байшин", "Ишиг гэдэг хөөрхөн нэр", "Ярьдаг мод" зэрэг хүүхдийн дуулалт жүжиг 20- иод тайзны уран бүтээлээр урын сангаа баяжуулан ажиллаж байна.

1985 онд Монголын радиогоос ЗОХИОН байгуулсан "Алтан зул" ардын урлагийн наадмаас АДБ- ийн Хан Хэнтий чуулгын хөгжимчин Ц.Дугар, А.Батзаяа, Д.Дарханбаатар, С.Нармандах, Д.Лхамсүрэн Тэргүүн байрын шагнал хүртсэн.

1987 онд Мэргэжлийн бүжиг дэглээч, бүжигчдийн улсын АНХДУГААР уралдаанд Д.Санжаасүрэн "Бүжиг дэглээч"-ээр дэд байр, цөөхүүл бүжгээр Д.Оюунчимэг, Д.Батжаргал, Ц.Оюунбаатар нар гутгаар байр тус тус эзэлсэн.

1989 онд Солонгос улсын Пехна хотноо зохион байгуулагдсан Дэлхийн оюутан залуусын 13-р их наадамд 105 орон оролцсоноос "Барга” бүжгээр "Алтан медаль хүртсэн

2002 онд БНХАУ-ын Бээжин хотноо зохиогдсон Ардын урлагийн их наадмаас бүжигчид "Алтан медаль" хүртсэн.

2005 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх XOTHOO ЗОХИОН байгуулагдсан Ази далайн орнуудын Ардын урлагийн 9-р их наадамд Хан Хэнтий чуулгын уран бүтээлчид амжилттай оролцож " Алтан цом" хүртсэн.

2007 онд Баруун Европын Нидерланд, Белги, Герман, Люксэнбүрг хотуудаар аялан тоглож, Хөгжим, бүжиг ангийн уран бүтээлчид ОУ-ын "OPROAKELDA- IS" бүжгийн наадмуудаас Алтан цом" өргөмжлөлүүдийг хүртсэн.

2011, 2012, 2016 онуудад зохиогдсон МУАЖ, Төрийн Шагналт Ц.Сэвжидийн мэргэжлийн гоцлол, цөөхүүл бүжигчдийн улсын уралдаанд "Ташуур” бүжгээр тусгай байр, Дуут бүжгийн тэмцээнд 3-р байр, "Уран хийц" бүжгээр "Гран при" шагнал тус тус хүртсэн.

2015, 2019 онд ОХУ-ын Улаан-Үүд хотноо зохиогдсон нэрт бүжиг дэглээч Т.Е.Гергосовойн нэрэмжит ОУ-ын бүжгийн тэмцээнд "Уран хийц”, “Учиртай 4 толгой" бүжгээр тэргүүн, дэд байр, "Ташуур” бүжгээр бүжиг дэглээч Д.Цогт- Эрдэнэ "Гран при" шагнал гэр бүлийн нэрэмжит шагналаар тус тус хүртсэн.

2019 онд БНСУ-ын Вонжу хотноо зохион байгуулагдсан ОУ-ын ардын урлагийн фестивалиас 122 орноос "Хан Хэнтий" чуулгын бүжигчид 3-р байр

2006, 2012, 2018, 2022 онуудад АДБ-ийн Хан Хэнтий чуулга Хэнтий аймгийн "ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА”- аар тус тус шалгарсан.

2021 онд МУУГЗ хөгжмийн зохиолч Д.Гомбын нэрэмжит "Морин хуурын дервел" улсын уралдаанаас Дэд байр эзэлсэн.

Төвийн болон хөдөөгийн мэргэжлийн театр, чуулгуудын улсын уралдаанд 7 удаа амжилттай оролцож, тогтмол Тэргүүн, Дэд байрын шагналыг хүртсэн.

2021 онд Засгийн газрын  хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газраас зохион байгуулсан орон нутгийн театр чуулгуудын хөгжимчдийн "Хөгжим 21-21" анхдугаар уралдаанд АДБ-ийн Хан Хэнтий чуулгын уран бүтээлчид Д.Түвшинсайханы хөгжим "Түүхэн харгы", Эннио Морриконе "Cine- ma Paradiso" бүтээлүүдээр II байр эзэлсэн.