Ижийд минь битгий дуулгаарай драмын жүжиг

Хан Хэнтий чуулгын Драм ангийн уран бүтээлчид МУУГЗ, Төрийн соёрхолт сэтгүүч, зохиолч Ш.Гүрбазарын зохиол "Ижийд минь битгий дуулгаарай" уянгын драмын жүжгээ 11 сард үзэгч түмний хүртээл болгохоор ажиллаж байна. Жүжгийн ерөнхий найруулагчаар Драм ангийн найруулагч, жүжигчин А.Жанчив ажиллаж байгаа бөгөөд дүрүүдэд Драм ангийн жүжигчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байна. 

Жүжиг 10-р сарын сүүлээр тавигдхаар төлөвлөгдөөд байна.