Ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулгын Уран сайхны удирдаач, МУСГЗ Ц.Оюунбаатар
"Урлагийн хүмүүс бид цаг үеэсээ түрүүлж алхах ёстой" хэмээн өгүүлэх энэ эрхэм анхны Соёлын ордноос өнөөгийн Ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулга хүртэл хагас зуун жил энэ л байгууллагаар овоглож яваа Хан Хэнтий чуулгын энэ цаг үеийн амьд архив болсон нэгэн.
Тэр ч бүү хэл Хан Хэнтийн урлагийн их өргөөтэй ажил амьдралаа салшгүй холбосон 50 жилийнхээ түүхэнд Хан Хэнтий чуулгын алтан тайзан дээрээс төрсөн хос гавьяатын нэг билээ. Ингээд та бүхэнд Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Цэндийн Оюунбаатартай түүхэн ойн баярын үеэр хэсэг зуур хөөрөлдсөнөө хүргэе.
- Юуны өмнө Танд Хэнтий аймагт Соёлын ордон байгуулагдсаны 65 жилийн ой,мэргэжлийн урлагийн байгууллага Ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулга үүсгэн байгуулагдсаны 40 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.
За баярлалаа. Маш их баяртай байна. Хан Хэнтий чуулгынхаа үе үеийн уран бүтээлчид, эрхэм үзэгч олон Хан Хэнтийчүүд Та бүхэндээ Хэнтий аймагт Соёлын ордон байгуулагдсаны 65 жилийн ой, мэргэжлийн урлагийн байгууллага Хан Хэнтий чуулга Үүсгэн байгуулагдсаны түүхт 40 жилийн ойн баярын мэндийг хүргэе.
Хэнтий урлаг соёлын өргөөнд тасралтгүй тавин жил ажилласан хүн танаас өөр ховор байх. Та ер нь анх Хан Хэнтий чуулгатай хэрхэн хувь заяагаа холбосон хүн бэ?
Би хүүхэд ахуй насандаа 1974 онд тухайн үеийн Өндөрхааны Соёлын ордонд ухаант мэргэн, авьяаст багш нартаа шалгуулж, анх манаачаар ажилд орж, удалгүй "Дагалдан”буюу Соёлын ордны жүжигчнээр уран бүтээлийн гараагаа эхэлсэн түүхтэй. Тэр үеэс өнөөг хүртэл 49 жил ажиллаж байна.
Маш урт хугацаа шүү. Тэгэхээр Хамтран байсан, ажиллаж байгаа үе үеийн дарга нар, алдартан гавьяатнуудынхаа талаар дурсаач.
Яривал мөн ч их юм байна. Соёлын ордон байх үед "Урагшаа" сонины эрхлэгчээр ажиллаж байсан зохиолч, сэтгүүлч Д. Хишигжаргал даргатай байлаа. Түүний дараа Хан Хэнтий чуулга байгуулагдсанаар анхны дарга Д.Алтанхуяг, Б.Авирмэд, Ц.Төвшинтөгс, гэж Л.Нарангэрэл, Б.Өлзий-Орших, Б.Мөнхжаргал, Д.Цогт-Эрдэнэ дарга нартай ажиллаж байна. Хожим томоохон шинэ уран бүтээлүүдийг нэг нь ч бий болоогүй байх үеэс л МУУГЗ Л.Дашням, Д.Санжаасүрэн, Д.Гомбо, найруулагч Г.Энхболд гэж агуу 4 багшийнхаа гар дээр Соёлын ордноос эхлээд Хан Хэнтий чуулгадаа, Ардын жүжигчин Ч.Шархүүхэн, Д.Даариймаа Драмын сүүлийн дуу ангийн дуучин Х.Даваасамбуу,С.Дашдондог, С.Хүрэлбаатар гээд сайхан сайхан ахмад уран бүтээлчидтэй ид залуу байх үеэс нь мөр зэрэгцэн ажиллаж, маш их зүйлийг сурч мэдэж, Зүүн монголын ᎾᏴ соёлыг шингээсэн ардын урлагийг түмэн олондоо түгээн дэлгэрүүлэх үйлсэд зүтгэсэн байна.
Д.Санжаасүрэн багш маань анх Дорнод аймгаас бүжгийн багшаар ирж, би бүжигчин нь болж 20 гаруй жил ажилласан. Миний багш Д.Санаасүрэн зүүн Монголын ард түмний амьдрал ахуй ёс заншлаас судлан сурвалжилж Барга, Дарьганга, чадварлаг ажиллаж ирсэн. Тиймдээ ч мэргэжлийн чуулгуудын улсын уралдаанд 4 багшийнхаа үед түрүүлж тэргүүн, дэд байруудад шалгарч ч явсан. Түүнээс хойш төв, хөдөөгийн мэргэжлийн чуулгуудын уралдаанд ч шилдэг тэргүүн Үзэмчин, Буриад, Халх бүжгүүдийг байруудыг алдалгүй өнөөг хүрлээ. өөрийн гэсэн өвөрмөц дэг, намба төрх, донж маягийг шингээсэн оюунлаг уран бүтээлүүдийг бий болгосон юм. Хожим багшийнхаа албыг авахад тэр агуу хүний хийж байсан бүжиг ангийн багшаар ажиллаж чадах болов уу гэсэн эргэлзээ хэсэгхэн төрж билээ. Гэвч цаг хугацааны явцад нэг мэдэхэд түүнийгээ даван туулж, Хан Хэнтий чуулгын бүжиг ангийн дарга, бүжгийн багш, бүжиг дэглээч, найруулагч, уран сайхны албан тушаалуудыг удирдагч гүйцэтгэж өнөөг хүрсэн байна.
Хэнтийн урлагийн их өргөөний аж амьдралыг үечилбэл юу гэх вэ?
Анхны Соёлын ордон бол бага уран бүтээлийн байгууллага байсан. Хан Хэнтий чуулга болсноор 80-аад хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, цар хүрээ нь томорч, уран бүтээлийн чадал чансаа нь дээшилж ирсэн байдаг. Одоо Хан Хэнтий чуулга 58 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Ирэх оноос 130 орон тоотой болж өргөжнө. Манай дунд үеийн багш нар маш чадварлаг. Тэгэхээр нийгэм, цаг үе өөрчлөгдөж байгаа хэдий ч аль ч үед манай хамт олон улсын хэмжээнд үргэлж чадал чансаа, уран бүтээлийн чанараараа тэргүүлсээр явна. 40 жилийн маань онцлог юу вэ? Ямар ахиц дэвшил гарав?
Маш их хөгжил дэвшил авчирлаа. Бид аймгийнхаа 100 жилийн ойгоор шинэ чуулгын байрандаа нүүж орлоо. Энэ үйл явдал уран бүтээлчдийн дотоод ертөнцийг тэлж өгч, нөгөө талаараа чадал уран бүтээлийн чансааг илүү нэмэх эхлэл боллоо гэж харж байгаа.
Сүүлийн жилүүдэд танай хамт олон Ямар амжилт ололттой ажиллаж байна вэ?
Сүүлийн үед хүүхдийн уран бүтээлүүд дээр нэлээд анхаарч ажиллаж ирсэн байна. "Муурын байшин", "Ишиг гэдэг хөөрхөн нэр", "Ярьдаг мод", Хортой ус гэсэн жүжиг дээр ажиллаж байна. 2022 оны төв, хөдөөгийн мэргэжлийн чуулгуудын уулзалтаар "Түүхэн тоонто” 3 ангит концерт тоглож, манай хамт олон дэд байрын шагнал авч, шилдэг жүжигчин, дуучин, хамтлаг гээд 7 номинацид шагналт байрт эзэлсэн. -Үе үеийн ахмад уран бүтээлчдээсээ ямар уг сургаалыг нь өөртөө авч өсөж хөгжиж ирэв. Та ахмад уран бүтээлчийн хувьд залуучууддаа юуг чухалчлан сургаж байна вэ?
Урлагийн ажил их тэсвэр тэвчээр, хатуужил, нор их хөдөлмөр шаардсан ажил болохыг бага залуугаасаа сайн багш нар, ахмад уран бүтээлчдээсээ мэдэрч хүмүүжсэн. Урлагийн хүмүүс бид цаг үеэсээ түрүүлж алхах ёстой. Одоогийн залуу уран бүтээлчид ертөнцөд маань шинэ сошиал хөл нийлүүлэн алхаж байна. Тэд тэгэхээр энэ нийгмээсээ ч түрүүлж алхаж байж, энэ цаг үеийн хүүхэд залуучууд юу хүсэж байна. Түүнийг байж, мэдэрч бүтээлээ уран бодитоор туурвих, түүгээрээ түмэн олныхоо гоо зүй, нийгмийн амьдралд сайн сайхан нөлөө үзүүлэх өндөр хариуцлагыг үүрч явна. Шинэ үеийн залуус маань маш оюунлаг бүтээлч, байгууллагынхаа төлөө маш ихийг санаж сэдэж бүтээж явдаг байгаасай гэж хүсдэг. Тиймдээ ч үзэж туулсан туршлагаасаа харамгүй хуваалцаж, сайхан хамтарч ажиллаж байна.
Нийт Хан Хэнтийчүүддээ, Хан Хэнтий чуулгынхаа үе үеийн уран бүтээлчдэд хандаж юуг хэлэх вэ?
Хэнтий аймгийнхаа нийт үзэгчид, Хан Хэнтийчүүддээ,үe үеийн хамт олондоо Ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулга үүсгэн байгуулагдсаны TYYXT 40 жилийн ойн баярын мэндийг дахин хүргэж, уран бүтээлийн олз омог арвин байж, энх тунх, ихийг хийж бүтээхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.