Ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулгын уран бүтээлчид бид 2024 оны 9-р сарын 26-28 ны өдрүүдэд Говьсүмбэр аймгийн Чойр хот, Дорноговь аймгийн Сайншанд хот, Замын-Үүд суманд “Хортой ус” гэр бүлд зориулсан драмын жүжиг, “Түүхэн тоонто” уран бүтээлийн тоглолтоороо учиран золгосон билээ. Биднийг халуун дотноор хүлээн авсан хүүхэд багачууд, үзэгчид та бүхэндээ юуны түрүүнд талархалаа илэрхийлье. Мөн онцгойлон биднийг элэгсэг дотноор хүлээн авсан Говьсүмбэр аймгийн Ц.Цэнджав даргатай Боржигин чуулгын хамт олон, Дорногвь аймгийн Э.Идэрболд даргатай Саран Хөхөө театрын хамт олондоо талархал илэрхийлье. Та бүхний урын сан бялхаж, уран бүтээл нь цалгиж явахыг ерөөе.








