Хан Хэнтий чуулгын уран сайхны удирдагч, бүжиг дэглээч, МУУГЗ Ц.Оюунбаатарын "Үлэмж төгөлдөр бүжиг мину" уран бүтээлийн тоглолт энэ сарын 16 нд буюу өнгөрөгч Бямба гаригт амжилттай тоглогдлоо. Тоглолтод урилгаар УДБЭТ-ийн балетчид, Цагаан лавай чуулга, Дорнод аймгийн Хөгжимт драмын театр, Хүн театр, Боржигин чуулга, Жаахан шарга театрын уран бүтээлчид болон эрхэм гавъяатын уран бүтээлийн андууд, үе үеийн шавь нар, ЕБС-ийн бяцхан сурагчид оролцлоо. Мөн тоглолтын үеэр "Зүүн Монгол ардын угсаатны бүжгийн үүсэл" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал боллоо.







