Ололт, амжилт дүүрэн хуучин оноо үдлээ
Улиран одож буй 2024 он АДБ-ын Хан Хэнтий чуулгын хувьд ололт, амжилт дүүрэн жил болж өнгөрлөө. Манай байгууллага өргөжин тэлж Хан Сэнтий Цирк анги, Драм ангиа шинээр байгуулан уран бүтээлийн анхны тоглолтуудаа өргөн барилаа. Түүнчлэн ОХУ болон Дорнод, Говьсүмбэр, Дорноговь аймгуудад аялан тоглолт хийлээ. Чингис хаалганы дэргэд "Их Хаадын морьт хүрээ" морины театрын бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлж хэдийгээр бүтээн босголтын ажил 70 гаруй хувьтай явж байгаа хэдий ч "Талын түмэн адуу-2024" өвлийн эвэнт, Соёлын ажилтны баяр зэрэг томоохон үйл ажиллагаануудыг зохион байгууллаа. Өнгөрөгч 2024 онд бидэнтэй хамтран ажилласан нийт байгууллага, хувь хүмүүс, уран бүтээлчид, ахмад уран бүтээлчид, хамгийн гол нь бидний уран бүтээлтэй хамт байж урам хайрласан нийт үзэгчид, Хэнтийчүүддээ шинэ он, шинэ жилийн баярын мэнд хүргэе. Айлчлан ирж буй 2025 ондоо шинэхэн уран бүтээлүүдээрээ уулзацгаая.
АДБ-ын Хан Хэнтий чуулга