
АДБ-ийн Хан Хэнтий чуулгын уран бүтээлчдийн мэргэжил ур чадварын түвшин тогтоох шалгалт өнөөдөр эхлэж байна. Шалгалтын зорилго нь уран бүтээлчдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, урын сангийн бүтээлийг баяжуулах зорилготой.
Хөндлөнгийн шүүгчдээс бүрдсэн ажлын хэсэг удирдамжид заасан шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэж, дуу анги бүжиг анги тус бүрээс эхний 4 байр, драм анги, цирк ангиас эхний байрт шалгарсан уран бүтээлчдийг шагнаж урамшуулах бөгөөд шалгалт 2 өдөр үргэлжилнэ.



