АДБ-ийн Хан Хэнтий чуулгын зүгээс 2025 онд албан хаагчдынхаа мэдлэг ур чадварыг дээшлүүлэх зорилгоор онолын болон практик сургалтууд, туршлага солилцох арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэхүү ажлын эхлэл болж өнгөрсөн амралтын өдрүүдээр Үйлчилгээ аж ахуйн ангийн ажилтнууд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын үйл ажиллагаа, үйлчилгээний соёл, стандарт, дүрэм журамтай танилцаж, туршлага судаллаа.
Дашрамд дурдахад ДБЭТ-ын урын санд дэлхийн сонгодог болон үндэсний 100 гаруй дуурь балет, өөрийн урын сангийн 26 дуурь, 21 балет байдаг. Үүнээс сонгон жилд 100 гаруй удаагийн тоглолтыг үзэгчдэдээ хүргэдэг.
