Аймгийн Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Дашнямын нэрэмжит дуу дуулаачдын улсын уралдаан, цөөхүүл дууны хүүхдийн улсын уралдааныг 2025.05.15-16-ны өдрүүдэд АДБ-ийн Хан Хэнтий чуулгад зохион байгуулахаар боллоо. Энэхүү уралдаан нь хөгжмийн зохиолчийн төрөлх нутгийг сурталчлах, түүний уран бүтээлийг нийтэд түгээн дэлгэрүүлж, өвлүүлэн үлдээх, өсөх ирээдүйтэй залуу дуучдыг тодруулан алдаршуулах зорилготойгоор АЗДТГ, СУАЖЗГ, АДБ-ийн Хан Хэнтий чуулга хамтран зохион байгуулж байна.