
Жил бүрийн дөрөвдүгээр сарын 29-нд Дэлхийн бүжгийн өдөр тохиодог. Энэхүү өдрийг тохиолдуулан Ардын Дуу Бүжгийн Хан Хэнтий чуулгаас бүжгийн урлагийг түгээн дэлгэрүүлэх, үндэсний өв соёлыг залуу үед таниулах зорилгоор "Уран Хэлхээ" олон үндэстний бүжгийн тоглолтоо толилуулах гэж байна. Энэ удаагийн тоглолтод Монголын төдийгүй олон үндэсний бүжгийн онцлог хэмнэлийг нэгэн тайзан дээр урнаар холбон үзэгчдийн хүртээл болгоно.