“АЛТАН УРАГ” АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЦОГЦОЛБОР, МОРЬТ ТЕАТР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Ардын дуу бүжгийн “Хан Хэнтий” чуулгын дэргэдэх “Алтан ураг” аялал жуулчлалын цогцолбор, Морьт театр 2025 оны 9-р сарын 26,27,28ны өдрүүдэд тоглогдож өндөр үүдээ нээлээ. Анх АДБ-ийн Хан Хэнтий чуулгын дарга Д.Цогт-Эрдэний санаачилгаар тус цогцолборыг байгуулахаар зорьж, нутгийн иргэд, ААН, албан байгууллагуудын дэмжлэг туслалцаа, Хан Хэнтий чуулгын хамт олны хүч хөдөлмөрөөр 2024, 2025 онд энэхүү цогцолбор бүхий морьт театрыг улс, орон нутгийн төсвөөс хөрөнгө гаргалгүй аж ахуйн аргаар барьж байгууллаа. Алтан ураг цогцолбор нь нутгийн иргэд болон гадаад, дотоодын жуулчдад үндэсний өв уламжлал, морин соёл, зүүн монгол ардын урлагийг нэг дороос үзэж сонирхох, танин мэдэх өргөн боломж олгож байна.