Хан Хэнтий чуулгын бүжигчид ГРАН-ПРИ хүртлээ.

АДБ-ийн Хан Хэнтий чуулгын бүжиг ангийн уран бүтээлчид 10-р сарын 28-с 11-р сарын 2-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Урлагийн гавьяат зүтгэлтэн бүжиг дэглээч, найруулагч Д. Баярбаатарын нэрэмжит "Жороон Жороо" олон улсын бүжгийн уралдаант наадамд мэргэжлийн ангилалд МУСТА А.Хосбаярын дэглэлт "Нирьеэлгэ", МУСТА Д.Ариунбадралын дэглэлт "Зэгст барга" бүжгүүдээр оролцож шилдгийн шилдэг "ГРАН-ПРИ" шагналын эзэд боллоо.